Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 06 сарын 1-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Булган , Цахир сумдын нутгаар 11,3-13,9 градус дулаан, бусад сумдын нутгаар 14,5-20,0 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат, Жаргалант сумдад 30,0 градус, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 29,0 градус, бусад сумдын нутгаар 23,0-28,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө 4.0градус дулаанаас 5,0 градус хүрч цочир хүйтэрсэн байв. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Жаргалант суманд 2 өдөр, Хашаат суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Төвшрүүлэх, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 19,0-22,0 градус , бусад сумдын нутгаар 23,0 -30,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Батцэнгэл, Хашаат сумдад 61,0 градус, Өгийнуур, Өлзийт, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат сумдын нутгаар 60,0 градус, бусад сумдын нутгаар 52,0 - 58,0 градус хүрч халсан байлаа. Хөрсөнд шөнөдөө 1,0 дулаанаас 7,0 градус хүрч цочир хүйтэрсэн байна. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Хашаат, Өлзийт, Эрдэнэбулган, Хотонт сумдад 10 өдөр, Эрдэнэмандал, Тариат, Өгийнуур сумдад 9 өдөр, Төвшрүүлэх, Батцэнгэл сумдад 8 өдөр, Булган суманд 7 өдөр, ӨндөрУлаан суманд 6 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-6 удаа бороо орж, 0,2 – 17,0 мм тунадас оржээ. Хамгийн их тунадас Эрдэнэбулган суманд 17,0 мм, хамгийн бага тунадас Булган суманд 0,8 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 7 -22 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секунтэд 22 метр, Эрдэнэбулган суманд секунтэд 20 м/с,Өлзийт суманд секунтэд 15 м/с, Цэцэрлэг суманд секунтэд 14 м/с, Тариат Төвшрүүлэх, Хайрхан, Өгийнуур, ӨндөрУлаан, Булган сумдад секунтэд 12 м/с, Чулуут суманд секунтэд 10 м/с, бусад сумдын нутгаар 7-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 6 өдөр, Тариат, Өлзийт сумдад 5 өдөр, Эрдэнэбулган, Хашаат сумдад 4 өдөр, Төвшрүүлэх, Чулуут, Хайрхан, Булган сумдад 4 өдөр, ӨндөрУлаан, Цэцэрлэг сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 06 -р сарын 10 –ний өдрийн сумын төвийн ойролцоох бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайд хийсэн ажиглалтаар ургамлын ургалтын байдал Цэцэрлэг, Төвшрүүлэх, Булган, Чулуут сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар гандуу байна. Ургамлын өндөр 3-8 см байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа ихэнх сумдын 2-7 ширхэг, Өлзийт суманд хэт олшролт болсон байна. Чулуут, Хангай, Хайрхан, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хонь ноослох, бод мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
Ургамлын ургалтын байдал:
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа